ГУРВАН ЯМХЫН ХУЛСЫГ БАРЬЖ ЭНДҮҮ ТАШАА БИЧИХ МИНЬ , ГУТАЛ ОЙМСЫГ БАРТАЛ ЯВЖ НЭР АЛДАР ХӨӨХӨӨС ДЭЭР...
Намрын алтанхан навчис

                                  Намрын алтанхан навчис. Г.Нармандах 50x70см. зотон, тос

 

Мэлмийн сүүдэрт нуугдсан хүслийг чинь олж харлаа

Мэлтрэх усанд унасан навчисын үлгэрийг сонслоо

Алсрах тэнгэрийн үүлс учралын аясаар хувилж

Алтанхан намрын өнгөөр зүс юугаа чимээ юу

Нууцхан шивнэсэн үгсээ салхиар би дайлаа даа

Нүдийг чинь үнсэн буух навчис зүрхэнд чинь хүргэнэ

Уруулын чинь хэлбэрийг дууриасан улаахан навч хийсч

Угтан тосох миний алчууранд шингэж үлдээд

Нүцгэн давалгааг гоён гатлуур завинд суугаад

Нуурын мандалаар дүүрэн намар цалгиаж наадна.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-11-05 04:42:59
ОРОЙЖИН САР ЧАМТАЙ ХАНЬСАН СУУЛАА БИ

ОГТХОН Ч НАДААС АЛСАЛЖ ХОЛДСОНГҮЙ ЧИ

ЧИМЭЭГҮЙХЭН БИЕ БИЕНЭЭ ШИРТЭН УДААН ЯРИЛЦЛАА

ЧИ МИНИЙ БИ ЧИНИЙ ЕРТӨНЦӨД ДУРАЛЧИХСАН МЭТ
2. amanjinka | 2009-11-05 04:47:14
ЗУРАГ Ч БАС Л ЯНЗТАЙ ЧАМИН ХАРАГДАЖ БНА ДАА АВЬЯАСТАЙ ШҮҮ МАНАЙ НАЙЗ Ч
3. Agai | 2009-11-05 05:38:02
Тэргэлж тусах дүрсээ усны мандалд тольдох
Томоос том саран ододын гэрлийг нэмнэ
4. Lily | 2009-11-05 05:52:02
saihan namarjij ba uu geeluu
5. Agai | 2009-11-05 05:54:23
Лили, намрын алтан өнгөнд нүд алдаж орхилоо
6. Жиргээ | 2009-11-05 06:27:59
nex xuurxun bichjee

navchin unselt...
7. Agai | 2009-11-05 06:41:57
Баярлалаа Жиргээ үгийг чинь хүлээж байлаа
8. Mr.Freeman | 2009-11-05 07:23:53
Зурган дүрслэлтэй шүлгэнд чинь
Зугаатай өдрүүд минь дүрслэгджээ
Зуурдын биш үүрдийн хайр
Зун биш намрын өнгөтэй дүрслэгдэжээ...

Мэлмийн дунд чинь тунарах хайрын өнгө
Миний бас бүгдийн сэтгэлийг хөглөжээ
Мөнх биш зуурдын энэхэн амьдралыг
мөрөөдөл болгон цаасан дээр дүрсэлжээ...
9. ЖивЖив | 2009-11-05 13:55:32
Гоё бичжээ
Намрааа гэж...
10. Нандин-Блогчин | 2009-11-05 19:54:16
Сайн уу хөө Би Шинэ блогчин байгаамаа бас таалагдлаа
11. Agai | 2009-11-05 19:59:48
Жив жив сайн байна уу саатан сууж тухлан үз дээ шинэ зураг минь
12. Sune | 2009-11-05 20:00:00
aay aygui goy
ali ali n huurhun in
13. Agai | 2009-11-05 20:06:12
Сун хэн би юу, зураг уу хэхэ
14. m2 | 2009-11-05 20:09:07
эрэг дээр зогсох бүсгүй яаж догдолж байгаа бол
15. Agai | 2009-11-06 00:54:51
Фрээ сайн уу
Алтан өнгөтэй навчис үлгэр эхлэж наадна
Аясуй цагын аясаар намрын өнгө хувьсана

М. аан тэр их догдолонгуй байгаа байх аа
16. Монгол Зон | 2009-11-06 03:41:21
manai ger uu dee?
17. dannyamaa | 2009-11-06 09:05:35
Зураг ч гайхалтай, шүлэг ч гайхалтай, хоёулангаас нь намрын эгшиг сонсогдмуй.Тэгээд би зураг, найраг, хөгжим 3-т уяран найгамуй.Хүмүүн бусаар эгшиглэмүй, байгальтай нэгдмүй. Агай минь баярлалаа, чиний авьяасанд сөгдмүйв
18. chimgeeitgel | 2009-11-06 11:24:17
намрыг тансаг дүрсэлжээ.
19. Agai | 2009-11-06 14:13:28
Монгол зон эрхэмийн гэр юутай амгалан аж

Дан Нямаа ах таныг өргөөгөөр минь морилон рсэнд талархаад баршгүй, тны үгс яг л ододын гэрэл мэт үнэтэй билээ надад.

Чимгээгэрэл энэ намар нэг л сайхан хөг эгшигтэй
20. naagii | 2009-11-07 10:23:45
гоё шүлэг болжээ, амжилт хүсье
та нар аймар шүлэгч юмаа. Би нэг тийм болохымсаан.
Цас гадаа хаяллаа
Цагаан гялбаа нүдэнд туслаа
Хөөрхйи болжморууд даарч байгаа даа
Хөнгөхөн гуниг төрлөө дөө
хи хи сая зохиолоо
22. kafka | 2009-11-11 09:13:21
Zurag tass bn...

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.