ГУРВАН ЯМХЫН ХУЛСЫГ БАРЬЖ ЭНДҮҮ ТАШАА БИЧИХ МИНЬ , ГУТАЛ ОЙМСЫГ БАРТАЛ ЯВЖ НЭР АЛДАР ХӨӨХӨӨС ДЭЭР...
Учиртай гурван толгой

Эрт урьдын цагт биш юм гэнэ

Энэ эриний эхлэлд юм гэнэ

Аз жаргалд умбасан

Алтан ордон байж гэнэ

Алиа бяцхан хунтайж

Айлчилж орчилонд ирж гэнэ

Хэдхэн жил өнгөрөхөд

Хонгор хүү өсөж торниод

 

Таарч нэгтээ харсан л бол гайхуулж дурлам төрхтэй

Тэлмүүхэн харцанд нь унах юм бол диваажингаас ч татгалзам донжтой

Уужим сайхан сэтгэлтэй, мятрашгүй эрэлхэг зоригтой

Уран гоо охид хөөж гүйцээд тэвэрмээр сайхан залуу болов гэнэ

 

Гадаад далайн эрэгт гуниглан суудаг танхил гүнжийн

Гурван хүслийг биелүүлсэн хүнд гэргий болгон өгнө өө гэсэн

Хаан аавынх нь зарлиг гүрэн дамжиж

Хамаг улс дамнан тарав гэнэ

Гүнжийн гоо үзэсгэлэнд

Гайхан шагшивч барамгүй гэнэ

Гоо гүнжийн тухай тааварт бодолд автсан хунтайж

Гийх хайрын дээдээр сэтгэл зүрх нь бялхаж

Булиглах зүрхээ даран даран санааширч

Буйд алс руу санаа шулуудан гарав гэнэ

 

Алсын замд гарахдаа гайгүй сайн бэлдэж

Аяны хүрмээ нөмрөн хар шилээ зүүгээд

Иж бүрэн зэвсэгээ хүрмэн доороо нуугаад

Ихэмсэг гүнжийн төлөөнөө нисэх мэт яарав

Замын хугаст таарсан шулам бүсгүйн харцанд

Зураг шиг сайхан хунтайжийн дэгжин төрх өртөж

Анхны хайр түүний хилэнт зүрхэнд унаж

Амраг сэтгэлд автан ховорхон инээмсэглэлээ цацраав

Учирч уулзах хүсэлд нь жолоо үгүй болж

Угтаж замыг нь тосоод аяны дөрөө нийлж гэнэ

Явах зүг ижил гэж худал баахан залж гэнэ

Ямар ч замыг мэднээ хэмээн толгойг нь бас эргүүлж гэнэ

Гоо гүнжийн гурван хүсэл нь санасанаас амар байсангүй гэнэ

Харь гаригаас ирсэн халзан залуутай болзож үзий гэсэн гэнэ

Шидэт шулмын тусламжтайгаар хунтайж эрэлд гарч

Холын хол хүртэл аялаж халзан залууг олзолж ирэв

 

 

Хэний ч бүтээхгүй зүйлийг гарцаагүй тэд олсон тул

Хунтайж талархалаа илэрхийлж шулмын гараас атгав гэнэ

Дурлалын цахилгаан хуруу шүргэлцэх төдийд

Дуу алдуулан илбэ шидээ үзүүлж

Хорон санаат хөөрхий шулам бүх хүчээ алдан

Хэнд ч гэмгүй залуухан бүсгүй болон хувирав

Шүүр хөлөглөн агаар зүсэн нисэх чадалгүй болов

Шөл буцалган элдэв дүрд хувилах аргаа мартав гэнэ

Тэднийг ингэж дуниартаж байх хооронд

Тэнгэрийн иргэн хэдхэн цохилт өгөөд оргон одов

Мууртлаа нүдүүлсэн хунтайж үхлийн шарх олж

Мэгшин уйлах шулам бүсгүй нулимсаа барж

Сүүлийн амьсгал хураахаас нь өмнө амжиж

Сайхан хайрын анхны үнсэлт урууланд нь хүрэхэд

Хаа сайгүй гэрэл асан цахилгаан цахиж

Хөөрхий хунтайж амилан бослоо гэнэ

Гүнжийг олох аян замын дундаа саатаж

Манай хоёр баатар нижгэр хуримаа хийв гэнэ

хэдхэн сарын дараа ихэр маамаанууд мэндэлж

хоногоор бус цагаар өсөн торнив гэнэ

Хунтайж маань харин уураа гаргаж

Харийхныг нэг болгож өгчээ

Дуулиан ихтэй халзан залууг олзолж тэр аваад

Арлын орны үзэсгэлэнт гүнж рүү илгээмжээр явуулж

Дайварт нь бас бэлэг дайж үг захихдаа

Аз жаргалыг дүүрэн дүүрэн ерөөж гэнэ.

Хөлгүй цэнхэр далайн эрэг дээрхи

Хөөрхөн гүнжийн бэлэг болон очсон

Харь гаригийн халзан залуу

Хачирхан нэгтээ гайхсан ч гэлээ

Дэндүү үзэсгэлэнт залуу гүнжид

Дурлалын дайнд бүрэн бууж өгчээ

 

амар сайхан жаргав.

 

Халливуны баярын мэнд бүгдэд, за байз зүйр үг гарганаа.

Гүнжид хунтайж дурладаг, хунтайжд шулам дурладаг. Гадуур хүүхэд бүр шулам чөтгөр ханхүү гүнж болчихсон чихэр гуйгаад айл айлын үүд тогшоод явж байхыг хараад үлгэр бичих санаа төрсөн юм.

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-11-01 18:26:36
ЧАМД Ч БАС БАЯРЫН МЭНД

ҮЛГЭР ИНГЭЭЭД Л ГОЁ БАЙДАГЫМ ДАА ТЭЭ
2. Орнелла | 2009-11-01 18:33:55
Yasan olon maamuu garchihav aa
3. † IMP † | 2009-11-01 18:48:15
ХАХА БРАВО.Nice Fairy Tale.Keanu ch bvr aldarshlaaldaaa.
4. Agai | 2009-11-01 22:05:26
Аманж сайн уу ,үлгэр гоё гоё

Хувилгаан, юун төлөө үлгэр билээ олон маамуу ч юу ч биш ээ хэхэ

ИМП би өнө кино бас жүжигчинд маш их дуртай
5. Я.ОДГЭРЭЛ (зочин) | 2009-11-01 22:09:18
S БОЛЖ. ХЭХЭХЭ
6. Mr.Freeman | 2009-11-01 22:10:58
Үлгэрч Агай
Үнэнийг өгүүлэгч Агай
Сайхан бичиж шүү....
7. consula | 2009-11-01 22:20:54
үлгэрээс сурах юм их бий
үлгэрээс сонсох юм их бий
маш сайн магадлаад
маргаашийн үлгэрийг хүлээн шүү...
8. Agai | 2009-11-01 22:31:40
Одгэрэл сайн уу, баярлалаа

Фрээмэн миний үлгэрийг сонсож бай хэхэ

Консула маргааш үлгэр бичихээс
9. Darksky | 2009-11-02 02:09:19
Well it's a lonely road that you have chosen
Morning comes and you don't want to know me anymore
And it's a long time since your heart was frozen
Morning comes and you don't want to know me anymore
For a moment your eyes open and you know
All the things I ever wanted you to know
I don't know you, and I don't want to
Till the moment your eyes open and you know
10. Agai | 2009-11-02 02:49:29
энэ дээрхи юу гэсэн үгс юм болоо орчуулаад өх хүн байна уу, утгы нь мэдмээр байх юм.
11. Жиргээ | 2009-11-02 03:05:13
amar saixan jargav....mai us uu

tsangatlaa ulger xailjee...kkk
12. Жиргээ | 2009-11-02 03:06:52
aa ene 9-d ainglishtei shuleg bna, ameerxiinxen orj irexeer orchuulax bxaa
13. Аза | 2009-11-04 01:16:50
Ёстой гоё үлгэр байшд. Дандаа гүнж, ханхүү хоёр дурлалцана гэж хаашаа харсым байдын. Кану үзцсийм шиг л болчлоо. Хэ хэ. Та бас тэгжүгаад хөөрхөн шүү хэ хэ. Шулмыг ханхүүд дурлуулаад хаядаг.
14. apabst | 2009-11-04 01:24:10
хэхэхэ хөөлхөн болжээ...
15. Agai | 2009-11-04 01:34:30
Ханхүүд одоо тэр щулам дурлахгүй бол гүнж тоох шинжгүй ээ
16. bonne fee (зочин) | 2009-11-04 03:01:22
noo yariad bsnaa guitseetsen uu, hoorhon bolosn bshd...
17. nekee | 2009-11-04 08:08:16
гоё болжээ
18. m2 | 2009-11-04 13:30:25
яваандаа бүр туульс хайлдаг болохын байна даа...хэхэхэ

хөөрхөн үлгэр болж.
19. chinguunjav | 2009-11-06 21:43:35
Amar saihan jargadag bolhoor ulgert bi durtai

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.