
Цаг хугацаа чамайг би өнөөдөр ирүүл тулаанд дуудаж
Цагаан бээлий өлмий дор чинь шидэж омогдъё
.....................................................................
Тэр буданд жирэлзэх олон салаа замаас
Тодхон жимийг олоод, цэлгэр нугад хүрнэ
Хөлийн аясаар үймэх чулуу бүрийн хөдөлгөөнөөр
Хожмын эриний тоосыг тарааж, эхлэл тавина
Тэр оршихуйн сонгодог хэмийг удирдаач мэт дохин
Тэмдэгт нэгэн хуудаснаас асгарах эрдэнийг олно
Харцны гүнд нэвтрэх аниргүй зөрөг бий
Хэнд ч амар харагдахгүй нууцхан гэрэл бий
Тэр гэрлийн чанадаас ихийн их бодол хөвөрч
Тунгаан суухын чөлөөнд бишүүрхэл хулжиж одов.
Хуйлмал судрын зүймэл үгсийн дотоод утгад
Хураангуйлж нуусан өнгөрсөн үеийн дуулал байдаг
Дэлгэмэл хуудсан дээрхи өрж эхэлсэн үсгийн алхаагаар
Дэлгэрэх эриний билгүүн сүүдэр эхэлж байдаг.
андын тухай бодол





Сэтгэгдэлүүд:
Хэнд ч амар харагдахгүй нууцхан гэрэл бий гээд л үнэхээр сайхан болжээ.
үнэхээр сайхан шүлэг
Сэтгэгдэл үлдээх: