Блогийн нүүр » гал халуун
2009-10-24 20:28:40
Гал халуунаар нэг дурлахсан
Олон бодлоосоо амжиж зугтаад
Гэрэвшүү аалиа тайлж орхиод
Омголон уруулд бүрэн эзэмдүүлж
Харцны гэрэлд өөрийгөө тольдон
Хонгор сэтгэлээр нэг дурлахсан
Үдшийн саранд сүүдрээ гоён
Тэврүүлж нэгтээ алхах юм сан
Үүрийн гэгээг үнсэлтээр угтаж
Тааварт зүүднээс сэрэх юм сан





Сэтгэгдэлүүд:
emzeghen zurhiig n haliguulj bas bulgiulj
erhleed tuniad l emjeergui setgel
elen hailan duuleh ene durlald
egelgui udruud urgeljleh hedii
emhtegsen bodol eederch
etsesiin zogsooliig uneng ch umartan
ereen daashinz erh aashaar goeood
ergelzee bish hairand itgeh uu
gal haluun durlal
garaa tanid ugvul
gadaa huleelgeed yahuu
garaas n atgaad gald dulaats
Хөөрхийдөө зайлуул гэж бодогдмоор
Өөрөө дурлачихвал бүр дор
өөр нэг нь чамд дурлахлаар ч гэсэн шаналгаатай
ер нь юугий нь ингэтлээ хүсдэг юм
Хүссэндээ дурладаг ухаантай дурлал байвал л би харин дуртай байх болно
Арниэ хүн хүн элдэвээр л тайлдаг юм билээ
Сэтгэгдэл үлдээх: