Самбарын өмнө урган зогсоо бүсгүй франц хэлний багш
Сүүдэртэн буух сормуусан доор нуугдсан нүд нь гүн цэнхэр
Тэр уруулын хөдөлгөөнийг харц мөргөж харсан л бол
Тэнгэрийн элчүүдийн тухай бүх домогт итгэж орхимоор
Гэрэл ойлгох шүдэн завсараар урсах горхины адил дуу хоолой нь
Гургалдай ч атаархан бачимдаж өдөө зулгаамаар эгшиглэнтэй
Намуухан хөдөлгөөнийх нь аясаар анхилам үнэр тараагч
Нарны гэрэл хугалах үснийх нь өнгийг гайхан шагшимуй
Аяа, түүний тэр харц тэнгэрлэг бөгөөд ид шидтэй
Анх удаагаа би ийм гоо үзэсгэлэнг үзэв
Хоёр цагын хичээл хэрхэн өнгөрснийг ч үл анзааран
Ховорхон тэр бүсгүйн өнгө жавхаанд автав
Сэтгэлд ургасан сонгодог нэгэн бүтээлийн
Сувдан сондор мэт гайхамшигт дүрийг олов
АЖилаа дуусгаад тэр бороо чимэн гарна
Алхаж байгааг нь ажихнээ нисэн хөвөх мэт хөнгөхөн
Ягаан шүхрийн дор хоргодох түүнд л хүрэх гэж
Ялдам бороон дуслууд сандаран адгах мэт.....





Сэтгэгдэлүүд:
Гамп Бар багш амгалан морилож байна уу, харин ээ хө халчих юм бол тэр сургууль оюутангүй болчих байх даа
Сэтгэгдэл үлдээх: