
Усны Хувилгаандаа баярлалаа. Өнөөдөр би бэлэг хүлээн авсан. Зүг алсын холоос, зүс мэдэхгүй хатагтайн надад л зориулан боож, нандигнаж бэлдсэн хайрцагнаас гайхалтай эрдэнэ олов би.

Хувилгааны зээ гүнжхэн баярлалаа гэж дамжуулсан.

Арлын япон орноос газардаж нутгаар минь дайраад сайхан сэтгэлт хувилгааны мэндийг тээж авчирсан энэ эрдэнэт бийрээр эхний бадаг шүлэг таталгав.
Саяхан нэгэн шөнөөр сайхан зүүд зүүдэлсэн юм. Тэр зүүдний учиг энд тайлагдахыг үзэв.
Энэ нутгийн цэцгийн үрс монгол хөрсөнд соёолсон гэсэн сайхан мэдээг Хувилгаан маань
өгсөн билээ. Тэгээд содон зүүдээ энд тайлъя.
Алтан өнгөөр цацран туяарсан баганат танхимд би сэрлээ
Адраас шал хүртэлх наадах туяанд бахдан дуу алдав.
Дэлгээтэй цонх руу яаран гүйж, илбийн гайхамшигтай нүүр тулав
Дүүрэн сүүтэй том саран цонхон доор дүүжигнэх юм
Мөнгөн шанагаар дүүртэл хутган, тагтан дээрх цэцэгс рүү цутгаваас
Мэлмий баясгах түмэн өнгөөр шидэт дэлбээнүүд орчинг гийгүүлэв
Тоолшгүй олон одод цэцэгсийн цоморлигоос мэндэлж
Тэнгэр өөд тэмүүлэн цагаан зам татуулан одох юм
Тэгсэнээ зарим нь газарт унамагцаа дахиад л цэцэгст хувилах юм





Сэтгэгдэлүүд:
Бут ахаа яагаад айваа
Сэтгэгдэл үлдээх: