Bonne Fee ийн орчуулгаар .Дурлал чамд. гэдэг шүлгээ яруу найрагч нарт уншуулж сонирхуулсан юм. Нэгэн өвгөн яруу найрагч тэр шүлгийг үзээд ийн хариу илгээжээ...
Үл эргэлзэгч аймшиггүй даяанч хэмээвээс би байна
Зорог нь тасарсан замаа гайхаш тасран ширтсээр
Үл зогсох эрэлдээ энгүй гоцыг бэдрэн татаж
Зэлүүд онгон гайхамшигын эн тэнг хайнам
Уйтан намрын энэ л цагт
Үнэгэн харанхуй үүрийн гэгээтэй хайлан уусах үед
Өрөвдөх сэтгэлгүй биеэ тоогч адгийн хулчгар миний
Үзэл бодол, зорилгыг минь зүг чиггүй болгоно
Өөр орон зай гольдрол мөрөөдсөөр
Эргэлзэн, эргэж буцан, өөрийнхөө мөрийг л тойглоно
Сул доройг цэвдэг хатуу болгогч
Салхины аясад тэргүүнээ өргөлөө
Таанын зөөлөн цэцгэн чийгтэй
Өлгийдэн илбэнхэн, илбэдэнхэн байна
Бурангүй нүгэлт ч гэсэн
Бүхий л бие сэтгэлээрээ
Зөөлөн монгол салхийг мэдэрлээ
Ямар тансаг мэдрэмж, ямар нандин аялгуу, чухамхүү залбирал мэт
Жингэнэн гэрэлтэх мөнгөн горхины аяз лугаа адил аа.
Аньсагаа анин асар дэлхийг л мэдэрнэм
Уруулын чинь аясаар дэлгэрэх тэр л үнсэлтийг хүснэм
Урин дөлгөөн шүүдрийн чийгийг л мөрөөднөм
Аяа монголын тансаг намуухан салхи аа
энэ бадгийг хөрвүүлж өгсөн Боннэ Фээдээ баярлалаа





Сэтгэгдэлүүд:
Салхины аясад тэргүүнээ өргөлөө
ene yasan goyiiin... orchuulsan shuleg yumuu..
Бонне фээ баярлалаа маш их
М, үнэхээр хүндэтгэлтэй
Бут ах испаний яруу найрагч Агайн шүлгэнд хариу барьсан нь энэ
Сэтгэгдэл үлдээх: