ГУРВАН ЯМХЫН ХУЛСЫГ БАРЬЖ ЭНДҮҮ ТАШАА БИЧИХ МИНЬ , ГУТАЛ ОЙМСЫГ БАРТАЛ ЯВЖ НЭР АЛДАР ХӨӨХӨӨС ДЭЭР...
Дурлал ирээгүй байхад, замын болзоонд би очихгүй

Бороотой үдэш гадуур алхахдаа

Болзоот залуусын дотнохон хүүрнэл

Эрхtлж тоглох хонгор инээд,

Эгэлхэн хайрын уясал бүхэнд автав

..........................................

Зөрж өнгөрөх сайхан залуугын тэвэрт нь заримдаа хоргодмоор санагдавч

Зул цэцэг шиг ариун хайр ирнээ хэмээн өөртөө шивнээд эргэж би хардаггүй

Шөнө дунд хүслийн галд авалцан зүүдэлж, бачимдан сэрхэд уруул шатаж байдаг ч

Шиврээ бороонд жиндэтлээ алхан тайвширдагын учир нэг л бий

 

Дурлалгүйгээр би замын болзоонд очихгүй

Дугтарч татаад ч байсан хүсэл огт төрөхгүй

Дуу эхлээгүй байхад найранд би халамцахгүй

Дурлал ирээгүй байхад хүйтэн үнсэлтээр би тайтгарахгүй.

 

Бодолд ойрхон эрхэм нэгний зүйдэлгүй сэтгэлд сэмхэн татагдаж

Борооны хувилгааныг өрөөндөө урьж үгсээр зөгнөл бүтээн саранд гайхуулдаг

Мэргэдийн сургаальд бишрэл төрж дэн жаргатал номтой андалж

Мунхралын саарал дэгдийг хамхуул мэт хийсгэж орхихыг хүсдэгийн тул

 

Дурлалгүйгээр би замын болзоонд очихгүй

Дуудан даллавч эргэж харахгүй

Дүрэм журамд ч хүлэгдэж боогдохгүй

Дурлал ирээгүй байхад буудлын үүдэнд очихгүй

 

Шинэ жилийн өмнөх шөнө цасан ширхэгээр цонхоо чимээд

Шулга үрсийн зүүдэндээ харсан  бэлгүүдийг гацуурын дор нууж

Хүслийн диваажин мэт гэрийнхээ гэрэл гэгээ болон

Хонгор амрагын харцанд хайр асаахыг билэгдэхийн учир

 

Дурлалгүйгээр би замын болзоонд очихгүй

Дүүлэн нисэх шувуудад атаархахгүй

Дүгрэг гэгээн саранд тунирхал унагахгүй

Дурлал ирээгүй байхад залуусын гараас атгахгүй

 

Дур эрхэлсэн залуу нас надад гомдохгүй л байлгүй ингэж хэлсэнд минь

Дуу ээдсэн ганцаардал ч бас маргахгүй  л байлгүй анзаарч тоогоогүйд минь

Сэтгэлийн гоёл болсон агуу их хайр сэтгэл чамайг хүндлэхийн учир

Сэрэмж алдахгүй өөрөө өөртөө үнэнч байхын чин хүсэл тул

 

Дурлалгүйгээр би замын болзоонд очихгүй

Дугараа ирээгүй байхад дуу би өргөхгүй

Дэртэйгээ найзлаад хүлээж байх болноо

Дурлал ирээгүй байхад үнсэлтээр би тайтгарахгүй

 

>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>>

Дурын халуунд шатаж сохор болзоонд очихгүй

Дүн шөнөөр даарсан ч халамцуу өвөрт хоргодохгүй

Дутуу татсан тамхи шиг уугиж дуусахгүйн тулд

Дурлал ирээгүй байхад болзоонд би очихгүй

 

харин

Мартахын аргагүй зөөлөн харцанд нэгэнт автсан бол

Магад тэр харцны эзэн дулаан гараа өгсөн бол

Эргэлзээний бүх аргамжыг тас татаж хаяад

Эрээн бошинзоо дэрвүүлэн болзоонд би очно оо

 

Зүс төрхийг гоочилохгүй, зүрх сэтгэлд нь дурлана

Зүйрлэх аргагүй элгэмсүү энэрэл хайраар уясаана

Хад нурж байсан ч хайр нурахгүй өргөөнд

Хамтдаа байх нэгэнтэй уулзахын болзоонд яарна

 

Зүрхэнд харш зассан хайрын эзэндээ л нандигнасан бүхнээ

Замын болзоонд халтартуулж нулимс цантааж шаналахгүйн тулд

Бартаат их замыг хүсэл цуцахгүй давсаар

Бардам үнэнч сэтгэлээр хайрынхаа болзоонд ариухан очно

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-18 05:47:39
үнэхэээр гоё бичжээ үнэхээр сайхан
2. † IMP † | 2009-10-18 05:48:32
Shvleg bvr chin taalagdaj bna gj jigteihen.
3. amanjinka | 2009-10-18 06:11:07
Яг л ийм яг л ийм сэтгэл адилхан оршисонд

Яагаад ч юм яагаад ч юм хаа нэгтээ ижил хөг ундарсанд

Унтраж бөхөшгүй нандин үгсээр сэтгэлд минь гал өрдсөнд

Өдлөж жигүүр дэлгэнэ тэртээд ниснэ зүрхний минь дуулал

Яагаад ч юм яагаад ч юм би бусдаас азтай нэгэн

Ярууханаас яруухан мөртүүдийн анхны уншигч нь би

Учирч амжаагүй яваа хайрынхаа илчинд халууцан дулаацнам би

Дулаацсан илчээрээ хүч ороод чамайгаа би зорин очноо
4. delgeen | 2009-10-18 06:23:04
mash ix taalagdlaa bayarlalaa shvlegch bvsgvi mini. jinxene durlaltaigaa udaxgvi uchraarai
5. Agai | 2009-10-18 06:35:28
Аманжинка баярлалаа
6. Mr.Freeman | 2009-10-18 08:55:13
Дурлалд шатсан сэтгэл салхины шивнээг мэдрэхгүй нь үгүй
Дуулж уйлж суухдаа ч бусдыг анзаарах нь үгүй
Ширээ дэрлээд гуниглаж суух ахуйд
Шинэхэн бадаг мөр ч сэтгэлд буух нь бас л үгүй
Агай минь сайхан бичихиймаа...


Дурлалгүйгээр би болзоонд очихгүй

Дугтарч татаад ч хүсэл төрөхгүй


Энэ үнэнийг ямар ч гоё илэрхийлдгийм дээ...
8. tuyanaa | 2009-10-18 09:44:07
Тун удахгүй ...
Сэтгэлийг чинь өрдөж
Зүрхийг чинь шатаасан
Гал халуун дурлал ирнээ бүсгүй минь хүлээ
Тун удахгүй ...
Хайрлан жаргаж
Хамтдаа хорвоог туулах
Хан хүү хаалгыг чинь тогшино бүсгүй минь хүлээ
9. m2 | 2009-10-18 12:02:18
Дурласнаа яаж зөв ОНОШЛОХ вэ?
10. Agai | 2009-10-18 15:37:10
Фрээ
Гунигын тэр хормыг чинь тоос болгоод үлээчихнээ
Гоо марал шиг мөртүүд дунд хайраа чи цэцэглүүлнээ

Бялзуух, дурлал ирээгүй байхад замын болзоонд хэрхэвч очихгүй ээ хихи

Туяанаа, аан жаахан бээрч суугааг минь анзаарчихав уу даа

М, онош уу, мэдэхгүй юм даа, сэтгэл чинь л өөрөө хэлэх юм болов уу даа
11. molor | 2009-10-18 15:42:51
Тийм ээ,
Хүйтэнд ургасан цэцэг шиг дагжиж суухгүйн төлөө
Хүний юмыг авчихсан мэт айж суухгүйн төлөө
Хайрын сайхныг мартсан мэт өтөлж суухгүйн төлөө
Хайртай болсныхоо дараа л би болзоондоо явнаа
12. osohoooch | 2009-10-18 15:47:20
Дурлахгүйгээр үнсэлцье ээ... гээд гоё дуу шүү тэ? Гэхдээ энэ шүлэг жанцан талдаа бүр сайхан л даа. Би бол дурласан болгонтойгоо болзоонд явахгүй ээ, хайрласан хүнтэйгээ л.
13. Agai | 2009-10-18 15:47:58
Тийм ээ,
Тэр дурлалын гэгээнд гүниг битүүмжилэх гэж
Тулганы гал шиг илч дулаанаа түгээх гэж
Алсаас тэмүүлсэн сэтгэлийн нандин хөгийг санаж
Амраг сэтгэл ирэхээс өмнө замын болзоонд очихгүй
14. Agai | 2009-10-18 15:50:56
Осохооч
Хаанаас ургах нь таагдашгүй ялдам гэгээн дурлал
Хонгор сэтгэл уярааж хайраар дэлгэрдэг болохоор
Тоогоо алдсан дурлалд бүдэрч зүрхээ хувааж суухгүй нь үнэн
Тунгалаг ялгуун хайр сэтгэл дурлал ирээгүй байхад хөгжин бадамлахгүй
15. Оогий | 2009-10-18 15:51:24
Гайхалтай сайхан бичих юмаа энийг л шүлэг яруу найраг гэх байх даа...
16. osohoooch | 2009-10-18 15:55:15
Аанхаанг
17. molor | 2009-10-18 15:55:28
Тиймээ,

Хөр цасыг туулахдаа чамтайгаа халууцахын төлөө
Хунгийн цувааг тоолохдоо чамтайгаа гуниглахын төлөө
Холоос ирэх захидлыг хамтдаа задлахын төлөө
Хосгүй ихээр хайрласныхаа дараа болзоонд би очиноо
18. Agai | 2009-10-18 16:10:57
Тийм ээ,

Мэндийн үгнээс л садардаг дотроос огших их хайр
Мэлмийн харцнаас л эхлэж зүрхэнд ассан их хайр
Он цагын уртад бүдгэрч огт сарнихгүй омогт их хайр
Овоолсон их эрдэнээр ч солихгүйн тул замын болзоонд би очихгүй
19. molor | 2009-10-18 16:16:27
Тийм ээ,
Сул асгарах нулимсаа замын шороон дээр унагахгүйн тул
Сугсрах хүрэн үсээ буудлын дэрэн дээр задлахгүйн тулд
Сулин хээрийн домгийг бусдын амнаас сонсохгүйн тулд
Сул дэлхэн болзоонд би хэзээ ч очихгүй ээ
20. Rush | 2009-10-18 16:18:55
Агай үнэхээр сайхан... хэлэх үггүй гоё шүлэг бас гоё бодол байна.
Дурлал хайр гэдгийн нандин бүхий л нугачаанд
Дураар ниссэн шувуу торонд хоригдсон мэт бачуурна
Дурлал хайр гэгчийн дэндүү нандин энгэрт
Дэврүүн сэтгэлээ чанд атгасан нэгэн дэгэнцэж догонцолгүй бат зогсно.
21. Agai | 2009-10-18 16:18:58
Дурын халуунд шатаж сохор болзоонд очихгүй
Дүн шөнөөр даарсан ч халамцуу өвөрт хоргодохгүй
Дутаа татсан тамхи шиг уугиж сарнихгүй тул
Дурлал ирээгүй байхад болзоонд би очихгүй
22. delgeen | 2009-10-18 16:22:42
za ene ch algasch yaridag boloo yu daa xi xi xi
23. molor | 2009-10-18 16:22:42
Аяа,

Зэм ирсэн хойно ч үг дагаж хөвсөлзөхгүй
Зэрэг ширтэлцсэн харцыг ч зүрх дагаж хөөрөхгүй
Зэлгээн бүлээн хайрыг сэтгэл мэдэж анзаарвал
Зэгзгэр хоёр хөлдөө туфль углаад алханаа
24. Agai | 2009-10-18 16:23:20
Молоор, үнэхээр гайхалтай
Раш, дурлалгүйгээр үнсэлдэхгүй ээ би


Тийм ээ,

Агсан тавьчихмаар бөглүү өдрүүдэд хүйтэн гарт хөтлүүлэн
Алаг нүдэндээ нулмис хуруулж явахгүй төлөө
Анхны болзоонд догдлож зогссон сарнай шиг учралдаа
Араас нь харамсаж суухгүйн төлөө, хүсээгүй болзоонд би очихгүй ээ
25. molor | 2009-10-18 16:27:13
Хонгор жаалхан үрстээ аавгүй нэр зүүлгэхгүйн тулд
Хосоор амьдрах орчлонд ганцаар хоч хүртэхгүйн тулд
Холын тэнгэрээс ирэх хайрын дуудлагыг хүлээнэ
Ховорхон тохиох хайрын жинхэнэ болзоонд л би очиноо
26. Agai | 2009-10-18 16:28:07
Дэлгээн аниа сайн уу,

Мартахын аргагүй зөөлөн харцанд нэгэнт бүдэрсэн бол
Магад тэгээд тэр харцны эзэн дулаан гараа өгсөн бол
Эргэлзээний бүх чөдрийг тас татаж хаяад
Эрээн бошинзоо дэрвүүлэн хайрын болзоонд очиноо
27. Agai | 2009-10-18 16:31:14
Тийм ээ,

Зүс төрхийг гоочилохгүй, зүрх сэтгэлд нь дурлана
Зүйрлэх аргагүй элгэмсүү энэрэл хайранд л уясана
Хад нурж байсан ч хайр нурахгүй өргөөнд
Хамтдаа байх л хүнтэйгээ уулзахын болзоонд яарна
28. Agai | 2009-10-18 16:37:43
Тийм ээ,

Нулмис царцаах гүнигийг амрагын нүднээс үргээж
Нуугдсан их хайраа чихэнд нь дүүгтэл шивнэж
Дүүрэн дүүрэн жаргалыг харцны урсгалд халгиах гэж
Дурлал ирэхээс өмнө зугаацах болзоонд би очихгүй ээ
29. m2 | 2009-10-18 17:28:53
Хавар чи надад би яарахгүй байна гэсэн
Намар чи надад би даарахгүй байна гэлээ
Болзохыг хүссэн би яарч байсан
Болзоонд ирсэн чи даарч байгааг мэдсэн
30. zuud | 2009-10-18 22:34:04
poox bugd l shulgeer seegiideed bdag
bi chin yax bilee
31. Parfume | 2009-10-18 23:56:29
Гоё!
32. Mr.Freeman | 2009-10-19 00:14:26
хэхэ хөөрхөн гэдэг гь
33. DLGNTGLDR | 2009-10-19 02:58:43
Saihan shuleg
34. †Constantine† (зочин) | 2009-10-19 04:33:01
Agai yamar aguu nairagch we.Ta nar yasan aztai Mongolchuud wee....
35. altargana | 2009-10-19 04:45:11
зүйтэй дурласан цагтаа л болз...замын дунд зугаацвал дурлалаасаа төөрөх ч юм билүү
36. apabst | 2009-10-19 05:00:00
гоё шүлэг байна..
37. jagii12 | 2009-10-19 05:06:16
saihan goyo bichdegiin shoo ene busgui.neg hairlaad saihan teverchii.
38. Эмбий | 2009-10-19 10:00:45
Сайхан бүсгүйн сэтгэлд нэгэнтээ би уусвал
Саруулхан тусах сарны гэрэлд болзоонд зогсож
Саатаж түүнтэй амрагын цэнгэл эдлэхгүй ч
Санаа цайлан сэтгэлээ бүлээцүүлж нэгэнтээ баяснаа

эсэргүүл юм болчих шиг боллоо. Гайхалтай
39. Agai | 2009-10-19 19:01:52
Эмбий
бууж өглөө

Жаагий бүсгүй минь хайрыг чинь нэг дахин өсгөөд нисгэлээ
40. Khatnaa | 2009-10-19 19:09:41
хичээгээрэй л гэхээс дэ
41. shulgashaazgai11 | 2009-10-19 23:21:41
unheer saihan shuleg bna bodoj bas tungaamaar agai egchee ene shulgeer duu bolgobol goe yumaa unshhad duu shig ta eniig duu bolgooroi ug bas sanaa unheer mundag bayrlalaa tanidaa durlalguigeer bi duriin bolzoond eruusuu yavahgui ee hehe amjilt shuu tanidaa
42. Agai | 2009-10-20 02:20:57
Нандин нандин сэтгэлийн сүүдэр үгүй хайранд
Насан туршдаа бүүвэйлэгдэх ашидын ерөөл билэгдэж
Дурлал ирээгүй байхад, зугаа хөөж төөрөхгүй
Дун цагаан цасанд харамсалын нулмис унгахгүй гэж
Ганц удаагын болзоонд инээмсэглэлээ би цуулахгүй
Гангар шаазан хайрыг гарын алгандаа энхрийлнэ.


Хайрын үгс хэлцээгүй ч сэтгэлд хэдийн буусан
Ховор нэгэн учралаар ганцаардалын сүүдэр үргээсэн
Мэндийнх нь үгээр адислуулж ухаарлын учиг олдог
Мэлмийн толинд буусан гэрэлт харцны эзэнтэй
Хүүрнэх болзоонд ханьсаж, түүдгийн дэргэд саатвал
Хатан цэцэг дэлгэрч, хайрын бороо шиврэнэ
43. amanjinka | 2009-10-21 02:29:07
сайн уу хө
44. bonne fee (зочин) | 2009-10-21 15:35:27
2 dahi buleg n bukh umiig n bazaad ogtson unen tansag ugsiin suvdan helhee boljee gj..
45. bomberder | 2009-10-21 15:39:18
Дурлал ирээгүй байхад, замын болзоонд би очихгүй.. ter ni zub baih oo sanal niilev
46. Agai | 2009-10-21 18:36:09
Аманж сайн уу хө

Боннэ Фээ, эхний бадгыг тавьсаны дараа ер нь банжигын ихэнх залуус эсэргүүцсэн юм. Тэгээд дараагын бадгыг нэмсэн юм. Тэгээд эсрэг довтолгоо тайтгарсан.энэ шүлэг надад өөрт минь мөн ч их таалагдсан даа. Үнэхээр санаагаа гаргаж чадсан л гэж бодож байгаа, баярлалаа

Бөмбөгөр, баярлалаа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.