Цоорч хатсан навчисын гунигыг
Цуудсын эгшиг мэт цагаахан цас
Тэвэрч тайтгаруулахаар яаран иржээ
Тухлан сууж бадагт шингээе
..........................................
Тэмээн туйлаас хаяласан өдөр
Тэр дэггүй хөгжилтэй цасан ширхэгүүд
Бидний нүүрэн дээр хайлан унаж
Бишүүрхэл сарниулан хөгжөөнө
Гар гараасаа хөтлөн Зайсан толгой өөд өгсөнө
Гэрэлт харцанд уясаж халууцсан хацар улайна
Цасан бөмбөлөг үнсэж араас чинь гэнэтхэн шидчихээд
Цан татуулан инээмсэглэх чиний төрхийг энхрийлэн
Томоос том зүрх цасан дээр зурж орхиод
Томоогүй занг чинь сэдрээн өнхөрч тоглох байх даа
Миний үсэн дээр наалдсан цасан цэцгүүдийг чи илбэхэд
Мөрөөдлийн цэнхэр шувуу чиний мөрөн дээр сууна
Тэр шувууны авчирсан шидэт зурвасыг задлахад
Томоос том цасан талстууд эргэлдэн эргэлдэн бүжнэ байх даа
Тэмдэгт зурвасыг задалж асгарсан үгсийг түүлээ
Уудам энэ хорвоод учраагүй зөрсөн бол хайран
Ухаалаг энэ нүдийг хараагүй өнгөрсөн бол гунигтай
Учирлаж хэлэх үгсийг сонсож амжаагүй бол тунирхуу
Түүчээ салхины шивнээнд эгшигт дууг барилаа





Сэтгэгдэлүүд:
Цайлган сэтгэлийн үг цацарна
Цал буурал болсон ч хамаагүй
Цангинуулан байж шүлгээ нь уншина...Бид...
Сэтгэгдэл үлдээх: