
А.Алтай ахдаа....тэр монголдоо герман хэлний хамгийн шилдэг орчуулагч байсан юм. Герман багш нар германаар өргөдөл , төслөө гуйж бичүүлдэг байлаа...
Өтгөн сүүтэй кафе аяглаад тухлан суудаг ширээний тань
Өнцөг халцарч, өнгөө алдаад хөл нь хэдийн догонцож байсан ч
Үүлсээс дээгүүр санааширах алсад санаа алдахын ч гуниггүй
Үүргүй мөртлөө харш засагч асарч шувууны адил
Уужуухан сэтгэлийн амгалан хөндийд сандрахгүйн хөвд хучсан
Ухаан билгийн агуу их өглөгч хүндэт ахын дэргэд
Саатан суусан хором бүр надад шагнал байсан юм
Сэмрэх их амьдралын ухааны сэлүүрч та
Эр зүрх чинь уйлж явсанаа өөрөөсөө ч нуусан
Энэрлийн их төгс оршихуй л мөн байсан.....
Хүндэтгэлтэйгээр мэхийн ёслож нулмисгүй үднээ таныг. Г.Нармандах

яг л миний ААВ шиг тийм ээ, аав гэж таныг л бурхан надтай уулзуулж аавын тухай сөрөг төсөөлөлтэй надад, аав гэж ийм сайхан хүн байдаг гэдгийг сэтгэлийн минь мөсийг хайлтал дулаацуулан байж мэдрүүлсэн. Таньтай таараад өсөхөөс аваад дургүйцэж явдаг байсан аав гэдэг хүнийг уучилж бас хайрласан юм. Эцэг хүн гэдэг гүн хүндэтгэл өмөг түшиг билээ.Эрх хөөрхөн охиноо хөтлөөд түүнээ хэрхэн өсгөж торниулсанаа хүүрнэх дуртай байсан энэ эцэг хүнийг бурханы орондоо саадгүй түргэн хүрээсэй гэсэн ерөөлөөр үдэж байна





Сэтгэгдэлүүд:
Тэнд бас бурхад оршдог юм гэсэн
Аялгуу эгшигээр тэнгэрүүд угтаж
Алтан диваажинд хөтлөн оруулдаг юм гэсэн
...........
Энэрлийн их төгс оршихуй л мөн байсан.....
энэ үгсийг сонсоод тэр баярлах болноо, ум сайн амгалан болтугай
Ум МА НИ БАД МЭ ХУМ
Ум МА НИ БАд Мэ ХУМ
Эр бор харцагын эгшгийг бүү хөнд
Эр хүний нулимс
Эцгийн ариун хөлстэй адил юм гэнэлээ
Эрмэг хүлгийн аялгуу
Эх нутгийн салхитай ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ
Эр хvний мэгшихийг бvv хар
"Эрдэнэ засгийн унага" -ын аялгуу бvv тасал
Эр хvний нулимс эхийн цагаан сvvтэй адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн дуун эгшиглэнт горхины чимээтэй ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ
Эр хvний харууслыг бvv мэдэр
"Эр хоёр загал"-ын туульсийг бvv март
Эр хvний нулимс эцсийн дусал цустай адил юм гэнэлээ
Эрмэг хvлгийн эгшиглэн эв хуурын татлагатай ижил юм гэнэлээ
Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм гэнэ
Эрмэг хvлэг ижлээ vгvйлж янцгаадаг юм гэнэ
Эр хvн нулимсаа залгиж шимширдэг юм гэнэ
Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм гэнэ
С.Цогнэмэх
Нийтэлсэн: EmInEnT, Нээгдсэн: 199, Жоорло
2009-06-02 11:04:37
Унтравч асдаг хүсэл бий
Угтавч давдаг хясал бий
Урсавч дундаргүй мөрөн бий,
Хусавч арилдаггүй нэрэн бий,
Дэлхийг туулсан өвгөд бий
Дээлтэй судрын мэргэд бий
Тэнгэрийн гарьвалт бичиг бий
Чингисийн язгуурт түмэн бий
Морьтон дээдсийн зориг бий,
Монгол соёмбын галиг бий
Үхэвч үлдэх бадаг бий
Үлэмж цэлмэг тэнгэр бий
Нийтэлсэн: dannyamaa, Нээгдсэн: 95, Жоорло
Таныга л үгүйлнээ
Цэцэг өндийх хаврын цагтаа
Цээжний гүнээс гуниг асгарнаа
нулимстай нүдийг хайраар аргадаач эрхлүүлээч энхрийлээч хүүгээ
Мани хум.
Сэтгэгдэл үлдээх: