ГУРВАН ЯМХЫН ХУЛСЫГ БАРЬЖ ЭНДҮҮ ТАШАА БИЧИХ МИНЬ , ГУТАЛ ОЙМСЫГ БАРТАЛ ЯВЖ НЭР АЛДАР ХӨӨХӨӨС ДЭЭР...
дотоод чинад

Энэ мөч, миний цусны үнэртэй

Дотоод хашгираа цахилах зээрийн гүйдэлтэй

Цаснаар татсан нум шиг харайлгах чоно адил

Энэ хэдэн үгс эрэмбээ олон цаасан дээр буухдаа

Дургүйцэлийн хөх шазуурыг шөвөг шиг хатган

Цамнах их хүслийг адгуухан чангаадаг

Дэгдэж харвасан солгой нотуудын зөв хөгийг

Дүлий хүний дотоод сонсгол уртай ялгадаг

Жавартай өвлийн илчгүй ёлтойх нарнаас

Жижигхэн болжморын самар шиг нүд илчтэй

Цоочсон цааснууд дунд хэний ч анзаараагүй

Цурхиран уйлсан нулмисыг би хатаадаг

Нуруугаа харуулсан андын хөлдүү сүүдэрт

Нуугдсан их итгэл царцаж унахдаа хагардаг.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. oldoshaksli | 2009-10-14 19:44:14
Хашгирмаар орь хүсэл минь

Харанхуйд аянга мэт гялсхийнэ.
2. BMR | 2009-10-14 19:47:35
Нуруугаа харуулсан андын хөлдүү сүүдэрт

Нуугдсан их итгэл царцаж унахдаа хагардаг.

таалагдлаа
3. Hoyr_hun | 2009-10-14 21:19:51
...Жавартай өвлийн илчгүй ёлтойх нарнаас

Жижигхэн болжморын самар шиг нүд илчтэй...
gaihaltai...
4. serenade | 2009-10-14 22:08:04
мундаг бичжээ, анд минь. Бетховены хурц төрх харагдах шиг.
5. m2 | 2009-10-15 01:55:59
ммда...эрс шинэчлэл хөдөлгөөнд элссэн бололтой шүү. зэвүүн болж.
6. Agai | 2009-10-15 02:21:32
Олдош
Хашгирааны чимээ чихний хэнгэрэг хагалсан байлаа ч
Хөглөх эгшиг нь гүн тайвширал мөн бус уу
үгийн үзүүрт сэтгэл хурцлагдаж, андын сэтгэлд ухаан цэлмэв.

БМР тэр хөлдүү сүүдэр дээр хальтирч унахгүйг хичээх л юм сан

Хоёр хүн дэргэд байгаа лааны гэрэлд үзэг цаасаа харж байж тэртээх тэнгэрийн сарыг магтаж суудаг миний сэтгэлээ гэж...

Сернада энэ хөргийг хараад байсан чинь ихээ олон юм өөрчилөгдөж байна гээч

М...зэвүүн гэдэг үгийг жинхэнэ магтаал гэж ойлгож ихэд баярлав...
7. amanjinka | 2009-10-15 02:24:49
ТЭЭР ДЭЭРЭЭС УНАСАН СЭТГЭЛ

ТИЙМ ИХ ТЭВЧЭЭРТЭЙ Г САЯ Л МЭДЛЭЭ
8. Agai | 2009-10-15 02:31:13
аманж
тэвчээрийн илдийг мөрөндөө үүрээд дүүлээд байж дээ дайчид шиг....сайн уу
9. amanjinka | 2009-10-15 02:33:32
сайн сайн уу

хө

илдтэй бгаад ч яах билээ дээ
10. jagii12 | 2009-10-15 02:38:12
Дэгдэж харвасан солгой нотуудын зөв хөгийг

Дүлий хүний дотоод сонсгол уртай ялгадаг
ene busguid Burhan avyasiig haramgui beleglejee.
11. Жиргээ | 2009-10-15 02:58:29
ix filosooflog bichjee
12. chimgeeitgel | 2009-10-15 12:03:36
аймаар бичэж юу бодож байгаад бичсэнийг нь сонирхож болох уу хэхэ. хэрэгт дурласан.
13. Agai | 2009-10-15 15:20:38
Чимгээ энэ эрхэм хүнийг харж энэ аялгууг сонсоол байхаар ....
14. bonne fee (зочин) | 2009-10-15 15:52:02
Ene shuleg chin harin bravo bolson bna...helekh sanaa aguulga orgontei, ...eniigee hurdan nad ruu yavuulaarai...
15. Эр хүн (зочин) | 2009-10-16 13:09:30
Цоочсон цааснууд дунд хэний ч анзаараагүй

Цурхиран уйлсан нулмисыг би хатаадаг

уйлж байгаад бичээгүй биз, өр өмөрч байсан ч бахархал төрмөөр
16. x-woman | 2009-10-17 10:23:51
pooh saihan bichjee. Aguu haandaa zoriulj shuleg terleech busgui min

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.