Яг одоо чи нойрсч байгаа, амирлангуй бас тайван
Ялдам уруул дээр чинь хөнгөн инээмсэглэл бүжиж
Хүрэн үсэн дээр чинь сарны гэрэл хальтирч
Хунгийн өдөн дэрэнд тухлах тэргүүн чинь үзэсгэлэнтэй
...........................................................................
Цонхны цаанаас би чамайг ширтэн суух мэт
Цолмон гэрэлт чиний минь дүр дэндүү тодхон
Нямбайлж будсан хумсан дээр чинь одод тоглож
Нарийхан хар хөмсгөн дээр чинь шөнө саатна
Амьсгалын чинь жигдхэн хэмнэлд эрэгчин эрвээхэй зүгээ алдаж
Асч буй лаа руу бөөнөөрөө дайран байгааг нь харсан
Бяцхан тэнгэрийн элчүүд салхивчаар уралдан орцгооно
Бишгүүрийн яруу аяз үүлсийн завсараар нэвтлэн
Үзэмжит шидэт дагина цэцэгс сэрээсээр ирлээ
Үлгэр шиг сонин орчинд хөшиж би гайхахдаа
Үзэсгэлэнт энэ л агшиныг сэтгэлдээ зурж суулаа
Харсан бүхэн минь ер бусын агаад гайхамшигтай
Хэлэх үгээр дүрслэн гаргашгүй өнгө төгөлдөр
Саарал тортогт шөнийн нам гүм гудамжнаа
Савхан хөлтэй хэрмэл алиалагч зам тогшиж
Ууттай богцноосоо алтан зоос шидлэж
Уярам дуугаар навчисын гунигийг аргадна
Тэр замаар түүний араас томоос том цэнхэр бөмбөлөг
Тэр бөмбөлөг дээр туяхан охин бүжиж
Гэрэлт нүднээс нь шинэхэн одод мэндлэн
Гийх гэрлээрээ орчинг саруулсгаж байх юм
Ганцхан хормын хугацаа өнгөрахөд
Газар дэлхий маргадын өнгөөр солигдож
Зүүрмэглэж буй чи хөх даашинзаа намируулан
Зул цэцэгсийн дэлбээн дээр өлмийдөн гишгээд
Томоос том цэнхэр далавч дэвэн гайхуулж
Тодооос тод сувдан сондороор хүзүүгээ чимжээ
Чиний дэлгэсэн жигүүрийн унагаах сүүдэрт
Чамин мөнгөн цэцэгс жингэнэтэл ургаж
Болор усан дуслууд газар унахаасаа өмнө
Бадмаараг эрдэнийн чулуунд дүрс хувирах юм
Үүрийн цолмон өглөөн нарнаас урьтан
Үдшийн үлгэр хуучлахаар яаран буй нь энэ болой.
Цолмондоо





Сэтгэгдэлүүд:
Нини сайн уу баярлалаа, зохиол хуулж авах гээл
Туяанаа асаасан лаа шиг үү ...
Чимгээ энэ дурлалын бадаг бишээ баярлалаа
Сернада яг л үлгэрийн орон юм шүү
Парфуме воов тийм шүү ккк
Сэтгэгдэл үлдээх: