ГУРВАН ЯМХЫН ХУЛСЫГ БАРЬЖ ЭНДҮҮ ТАШАА БИЧИХ МИНЬ , ГУТАЛ ОЙМСЫГ БАРТАЛ ЯВЖ НЭР АЛДАР ХӨӨХӨӨС ДЭЭР...
bonne fee-д

энэ өдөр дуусгасан зургаа шидэт дагина минь чамд зориуллаа 50x70см. зотон, акрелик

                                            зураач Г. Нармандах

 

Ногоолин орчлонг баясгасан хүүхэн бурханг Дарь эх гэдэг

Нууцхан сэтгэлдээ залбирсан хүсэл бүхэн түүний сонорт хүрдэг

Цэцэгсийн шүүдрээр ундаалдаг уяхан дагиныг Савдаг гэдэг

Цэнгэлт дууны эгшигт, ертөнцийн хайр дэлгэрдэг

Дурлалын гэгээн зовлонг шагнан урамшуулагчыг Дагина гэдэг

Дуулим орчлон өөрөө, түүний шидэнд өнгөө олдог

......................................................................................

 

Чи мэдэх үү шөнө дундаас хойш үүр цайхаас өмнө

Чимээ аниргүйн дунд гүн нойрны орчинд

Анивчих ододоос унасан цацрагч гэрлүүд ирдэг

Аальхан төрхөө нуусан шидэт дагинас юм тэд

Анхилам гэзгээ асгаруулан нойрсох

Алиахан бүсгүйн ягаахан уруул дээр

Дохиурын туяа гэрэл ойлгож

Дурлалын зүүд бэлэглэдэг л юм

Тэр зүүдэнд хэн ирдэг гээч

Тэвчээр алдан би энд хэлэх үү

Инээмсэглэлд нь цаг хугацаа зогсом

Идэрхэн залуу гараас атган

Амьсгалах агаараас нь адис авмаар

Ахин хэзээ ч мартахын аргагүй

Гэрэлт мэлмийд нь би төрхөө харж

Гайхалтай үнсэлтэнд умбаж байдаг

Нойрмог зүүднээс салж ядан

Нухлаж нүдээ нээсээр сэрэхэд

Гэрлэн зам цонх зүглэн

Гайхамшигт одод руу буцаж байдаг

Амтат зүүдэнд учран жаргасан

Амраг түүний тухай бодолд

Автаж дэндүү жаргалтайгаар суниаж

Ахиад  дагинас ирэх хүртэл санааширч

Сар болон ододын тухай бадгуудад автан

Саатаж зүүдээ манасаар.........................





 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. x-woman | 2009-10-11 07:48:20
1-t
2. x-woman | 2009-10-11 07:51:52
saih shuleg bna aa. Dari eh sawdag daginagi saihan hellee. Erchuudiig n harin yu geh bol hehehe
3. x-woman | 2009-10-11 07:52:45
zurag n ch mun ulgeriin saihan zurag bna aa Saihan shuleg terlej uhaan bayasgasan bayarlalaa. Saihan zurag zurj nud bayasgasand bayarlalaa
4. chimgeeitgel | 2009-10-11 08:22:26
дагинас иртэл нь зүүдээ манаарай гэж хэхэ.
5. Орнелла | 2009-10-11 09:10:31
Охин минь, чамд хувилгаан багшийнхаа хайрласан бийрийг явуулсан шүү. Японд захиалгаар хийлгэсэн эд гэдэг. Их чухаг эд шүү. Бүтээл урлахад чинь нэмэр болох буй заа хэмээн сэтгэв.
6. Орнелла | 2009-10-11 09:11:36
Багш маань тийм бийрээр хуучин монгол бичгээр сийлж буй мэт бичихийг харж бахдаж суусан удаатай.
7. tanilbn | 2009-10-11 13:24:07
ваув /зурганд/

ваув /шүлгэнд/
8. Agai | 2009-10-11 17:38:16
Х вүмэн
Угаасаа энэ амьдрал дүүрэн ид шид юм шиг байлээ
Чимгээ зүүдээ манаад уулзаад байгаа

Хувилгаан баярлалаа
Тэр бийрийг ирмэгц хамгийн эхний таталбар таньд зориулагдах болноо

Танил баярлалаа
9. m2 | 2009-10-11 18:03:36
Зохиож, туурвиж, урлаж, бүтээдэг хүмүүсийг би хувьдаа тэнгэрээс ирсэн өөр хүмүүс гэж ойлгодог.Чи бол өөр хүн шүү.
10. Agai | 2009-10-11 18:26:31
М...
Өөр хүн...энэ их хүндэтгэл байна хүлээж авахдаа бага зэрэг иичэнгүйрч харин дараа нь инээмсэглэв, баярлалаа чамд
11. bonne fee (зочин) | 2009-10-11 19:17:14
Hoorhonshd...shuleg n bichigdeed zurag n zuragdchikhdg. Mon hurdtai huuhed shuu...Je te remercie pour ton magnifique ouvre.
12. Agai | 2009-10-11 20:46:56
Bonne fee moi aussi, je te remercie pour tous
13. osohoooch (зочин) | 2009-10-11 23:44:12
Saihan zurag bna. Hund zoriulj shuleg bichej blaa. Bas hun ch nadad zoriulj shuleg bichej blaa. Harin nadad zoriulj zurag zursan udaagui yum bna shuu... Bonne fee-d маш ихээр атаархав хэхэ.
Ногоон дарь эх чинь Занабазар гуайн дурлалт бүсгүй юм гэдэг бил үү дээ.
14. amanjinka | 2009-10-11 23:48:18
САЙН УУ ХӨ САЙХАН МӨРТҮҮҮД ЗОРИУЛЖЭЭЭ
15. Agai | 2009-10-11 23:48:43
осохооч

баярлалаа бүсгүй бүхэн хэн нэгний зүрхэнд орших сон гэж хүсдэг юм да тэгээд тэр орон зайгаа олох юм аз жаргалаар дэлгэрч дэлбээлэн өсөж ургасаар байх болно
16. Agai | 2009-10-12 02:20:09
Аманж би чамд баярлалаа маш их
17. Жиргээ | 2009-10-12 07:35:11
mundag murtuud...
18. Эмбий | 2009-10-12 09:32:49
Энэ зураг янзтай болжээ. Өнгө алаг орчлон гэж л дүрслэх байна даа
19. Mr.Freeman | 2009-10-12 09:41:22
Уншлаа... Сайхан бичих юм... Таалагдлаа..
20. freestyle529 | 2009-10-12 09:45:19
гайхалтай...
Амьдралын сайхныг
Гоо бүсгүйн биед шингээж
Алаг хорвоог
Бийрийн өнгөөр амилуулсан
Агай бүсгүйн зураг
Амьдралын яруу найраг
Онгод халгиасан шүлэг нь
Үгээр зурсан зураг...

Зурна ч гэж ванлий, бичнэ ч гэж янзтай


Би мэднээ, шөнө дундаас хойш, үүр цайхын алдад
Гүн нойронд автах анир чимээгүй орчинд
Агайн дуртай алсын гэрэлтэгч оддоос
Алтан цацрагууд над дээр ирдэг
Гоо төрхөө нуусан шидэт тэр дагинас
Гоолиг бүсгүйн сул асгарсан гэзгэнд
Оддын хэлтэрхийг шигтгээ болгон зүүгээд
Охь ягаахан уруулд нь
Сарны үнсэлт бэлэглээд
Зүүдэнд нь дурлалт ханхүүг нь авчраад
Зүрхийг нь хайраар гэрэлтүүлээд оддог юм

Өө... үүнээс илүү даган баясаж чадахгүй нь дэээ... Сайхан юмаа Агай мээн... Үүрээр цонхон дээрээ зогсож өдөр өдрийн өглөөг угтдаг миний хувьд одоо арай эртхэн сэрээд оддын зүг хармаар сэтгэгдэл төрчихлөө... тэгвэл зүүдэнд ирээд буцаж буй тэр сайхан залуугаа олж харах ч юм шиг...
22. tuyanaa | 2009-10-12 11:22:00
uneheer gaihaltai heleh vg alga hundetgen bishrev
23. tuyanaa | 2009-10-12 11:22:32
hongoruushka meen ajlaan hii ar hudargaar demii teneed zuuuer ...
24. shulgashaazgai11 | 2009-10-12 12:05:21
agai egch alsaas irsen odnii gegee tsenher delhiin ungiig yalgahaar
biirtei irsen egelgui zaya
tsetsen ugsiin sondor helheheer
tsomorligoo neeseen shidet dohiur
tanias tansag tiim medremj unertej
taashgui ter l ertuntsuur namaig ayluuldag tanidaa ih bayrlalaa tsagaan setgeliin uzuur buhen salhini heetei hanisaj saran erhelsen ter muchlugt tsatsrah oddiin iveeltei uurdiin uurd gerelteh ajaamuu
25. Agai | 2009-10-12 12:21:48
Жиргээхэн өглөөний мэнд, баярлалаа

Эмбий сайн уу байгаль дэлхийг бодож байлаа

Фрээ баярлалаа

Фрээстил баярлалаа

Бялзуухай ийм сайхан ерөөл өгсөнд баярлалаа

Туяа амлаж байна одоо ажилаа хийнээ

Шулга минь чиний үгс хясаанд нуугдах сувд адил тансаг тоднохон юм аа
26. amor | 2009-10-12 17:15:57
яасссс гоё зураг вэ?
хараад л суугаад байлаа....
27. Agai | 2009-10-12 17:25:32
Амор энэ зураг гэрт минь байна эмэгтүй хүмээс энэ зурагнд илүүтэй автаад байгаа юм.
28. serenade | 2009-10-12 18:01:56
ямар сайхан зураг зураад ямар сайхан шүлэглэн хэлээ вэ? бахадмаар байна.
29. Parfume | 2009-10-13 03:16:14
Гайхамшигтао гоё! Бяцхан далавчаа дэвэн буй аз жаргал зөгнөгч сахиусан тэнгэрүүд тойрон бүжиж буйг харах мэт гайхам сайхан мэдрэмж төрөх юм найз минь чиний шүлгүүдээс
30. Parfume | 2009-10-13 03:21:24
Бас зураг! Гайхалтай сайхан!
31. Agai | 2009-10-13 04:56:47
Парфүмэ анхилам авхай минь
Энэ өдрийн өнгийг чиний нэг гийгүүлэж
Эгэлгүй Цомон гэрлээрээ гялбуулах нь
Надад нэгэн бадаг шүлэг бэлэглэв
Нар ургахаар хүлээн аваарай
32. Agai | 2009-10-13 04:57:24
Сернадаа энэ намрын надад өгсөн бэлэг энэ болтой
33. 7burhan (зочин) | 2009-10-13 05:37:32
Agai mini, WOOOOOOOW ! uneheer goe zurag, goe shuleg. chi mini Mundag shuu. Gaihamshig...Bayarlalaa
34. Agai | 2009-10-13 05:58:03
Долоон Бурхан минь би чамайг зөндөө хүлээлээ
35. Parfume | 2009-10-13 17:05:35
Маш их баярлалаа хонгор Агай! Тэнгэрийн уудамд дураар асгарсан өнгөт одод адил, сэтгэлд дотно анд чиний уран яруу, утга төгөлдөр найргийн хэлхээс ид шидийн энэ ертөнцийн хамгийн сайн сайхан, сэтгэл догдлуулам бүхнийг зөгнөн тийш дагуулан хөтлөх нь гайхалтай!
36. degi (зочин) | 2009-11-12 08:58:39
Sain bn ugoe zurag bn mash ix taalagdlaa ene zuragaa zarax u esvel ezentei yum u

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.