Блогийн нүүр » заримдаа
2009-10-10 06:49:15
Гурван дусал нулимс энгэр норгож уналаа
Гунигын өтгөн манан арилж өгөхгүй удлаа
Сормуусны сүүдэрт жиндсэн хацар өнгөө гээж
Сэтгэлийн олон нугалаанд дуу ээдэж сарнина
Мөр бүрхсэн үснээс ганцаардлын сүрчиг сэнгэнэж
Мөч хором бүрээс бишүүрхэж заримдаа нуугдана






Сэтгэгдэлүүд:
Сэргэлэн төрхийг чинь бодохоор чиний үглэл биш ч баймаар
Сэвгүй ариун хайрын илчтэй чиний зүрх сэтгэлд
Сэмээрхэн санаашраад нуугдах хүсэл юунд төрсөн юм бол...
Бут ах заримдаа, заримдаа
Чимгээ тасарсан навч эргээд ургах тэр хоромд нуугдана
Осохооч амьдадаа бие биеээ хайрла хүмүүсээ гэдэг дээ...
Фрээ
Совин тэмтрэх зүүдний
Цантай цэцэгсийг туучин
Солгой хөгжим шиг амьдралын
Хөгийг олох гээд л....
Шулга минь чи хэдийн монголд буугаа юу
Олдош хааяа нуугдах зүгээр ээ
М би анзаарсангүй...дотоод сэтгэл тусгалаа олдог ч байж магад
Гуравхан үгний нугалаанд олон үйл буцалдгийг
Гадарлаж мэдсэний хувьд найз нь дуугаа хураая
Ганцаардал юу юм бэ, хая цаашаа
Ганцхан хоромын дотор бүх зүйл өөрчлөгдөнө гэж
Ганган үг чулуудмаар байвч
Чинийх шиг оршлыг мэдрээгүй тул
Найз нь дуугаа хураая.
Чимээгүйхэн мэгшээ хөө, тэр чиний л орь
Чимхсэн үгсийн шуурганд бөмбөрдүүлж нэг үзчихээд
Чинийхээ оронд очиж, гайгүй сайн тайтгарнаа
Миний гурван дусал нулмис ододын гэрлийг цочоосон болтой
Магадлан таашгүй зүгээс шидэт дагина заларлаа дэргэд минь
Өр өмөрсөн бүхнийг нууж дотроо шингээгээд
Өнгөт хацраа гэрлтүүлж ирэх өглөөг угтанаа
Бялзуух, хааяахан гуниг үгүй бол нулмисын үнэ хир болээ
Жулиа шошгыг чихэнд чинь одод хэлнээ
Сэтгэгдэл үлдээх: