Мөнгөн мөнгөн тоосонцор орчлонг бүрхэн гоёод
Маргадын өнгөтэй гэрэлт цохнууд одод дамжин нисээд л
Жингэнэх цовоо дуугаар цэцэгс дохиж бүжээд л
Жир бусын энэ өглөө би дурлалын өнгийг хайлаа.
Алаг зүрх догдлууланхан сандаргадаг
Ая эгшгийн шидэт хувилгаан
Амраг хайрын мөнхийн дуулал
Аяа дурлал чи ямархан өнгөтэй юм бэ.
Үгийн увьдасаар чиний өнгийг олох гэж
Үүр цайтал шүлэглэж үзлээ олсонгүй ээ
Эгшиг аялгуугаар чиний төрхийг харах гэж
Энхрийлэн дуудлаа чи баригдсангүй ээ
Дүрсийн оршихуйд хувилгах гэсэн юм би чамайг
Дурайтал тэгээд харж суух гэсэн өнгийг чинь таахгүй нь
Алсны гэрэлт одод дунд зам төөрчөөд гайхан сууна
Амраг хайр гэдэг чинь ямархуу байдаг юм бол оо
Тагтан дээр сар ширтэн суугаа миний араас
Тэвэрч байгаад чихэнд минь шивнээч энэ тухай
Салхины амьсгалд задрах үсийг минь илбэж байгаад
Сондор болгон зүүгээд өгөөч миний хүзүүнд
Дурлал чамайг би дэргэдээ мэдрэх гэсэн юм
Дэлхийн хамгийн сайхан өнгөөр зурж үзэх гэсэн юм
Үнсэлтийн тэр нууцад нэвтэрч дулаацаж суух гэсэн юм
Үлэмжийн их хайраа дэлгэж бариад бэлэг болгох гэсэн юм.





Сэтгэгдэлүүд:
Дуусашгүй их жаргал гэж хайрыг хэлдэгийг тэндээс мэдэрнээ...
Бусдад бүдэг чамд хурц ганцхан од бий
Түрлэг мэт сэтгэл чинь тийшээ урсаад
Бусдаас онцгой хайраа чи олноо.
bas ene shuleg ch tansag boljee hoo
Хүлээж догдолсон түүний царайг харуулаач
Хүүхэд багын зангаараа ичингүйрсхийгээд
Хөвгүүн хонгор түүнийхээ уруулд нь нэг хүрэхсэн
сайн уу, Агай...чи минь хамгийн сайхан өнгөөрөө зураарай.
nuguu zurag bolj bna uu hu
Дэлхийн хамгийн сайхан өнгөөр зурж үзэх гэсэн юм
Үнсэлтийн тэр нууцад нэвтэрч дулаацаж суух гэсэн юм
Үлэмжийн их хайраа дэлгэж бариад бэлэг болгох гэсэн юм. үг бүр гүнээс гүн утга агуулжээ найрагч минь
Сэтгэгдэл үлдээх: